ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР

ӨМНӨГОВЬ АЙМАГ 154,536 ТЭМЭЭТЭЙ.

ӨВ, УЛАМЖЛАЛ

Дэлхийд нэн ховор хоёр бөхт тэмээгээр улсдаа тэргүүлдэг манай аймаг жил бүр “Түмэн тэмээний баяр”-аа уламжлал болгон зохион байгуулдаг.

Тэмээн сүргээ өсгөн үржүүлж ахуй амьдралдаа уналга эдэлгээнд хэрэглэж, эрүүл мэндэд нэн тустай ингэний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна уяж сойн уралдуулдаг улс дэлхийд зөвхөн Монгол тэр дундаа говь нутаг.

ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2025

2016 онд "Монгол тэмээ-999" арга хэмжээг зохион байгуулж 1117 тэмээ уралдуулан 1108 тэмээ барианд оруулж, Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Гиннесийн дээд амжилтад бүртгүүлсэн.

МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ТЭМЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн малчин Хүүгээгийн Оргодолын улаан атан тэмээ нь 3.08 метр өндөртэй, Монголын хамгийн өндөр тэмээ юм.

Санал хүсэлт

Арга хэмжээний зохион байгуулалттай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээнэ үү.